Цэдэнсүрэн Ю

Улаанбаатар Дээд сургуулийн профессор, Техникийн ухааны доктор (Ph.D) Дүрсэн мэдээллийн судалгааны онол, автоматжуулалтын асуудлаар өөрийн бүтээл туурвилаа хийдэг. Зөвлөлт Холбоот Улсад электрон техникийн дээд боловсрол эзэмшсэн. Монгол улсын шинжлэх ухааны тэргүүний ажилтан. Дөч гаруй эрдэм шинжилгээний болон зохион бүтээх ажил хийсэн. 5 шинэ бүтээл патентын автор. Электроникийн чиглэлийн онол практикийн асуудлыг хөндсөн хэд хэдэн ном сурах бичгээр уншигчдын танил болсон ахмад судлаач, зохион бүтээгч. Их, дээд сургуульд олон жил багшилж, олон оюутан шавь нарынхаа хүндэтгэлийг хүлээсэн, туршлагатай, шинжлэх ухаан техникийн өргөн мэдлэгтэй зохион бүтээгч инженер-багш хүн.