Кэтрин Мэнсфилд

Кэтрин Мэнсфилд бол Виржиниа Вүүлфээс гадна англи хэлээр бүтээлээ туурвигч ХХ зууны хамгийн нөлөө бүхий эмэгтэй зохиолчдын нэг билээ. Ердөө 34-хөн наслахдаа тэрээр модернизмын сонгодог бүтээлд маргаангүй тооцогдох зуу гаруй өгүүллэг бичиж, олон зохиолчдод нөлөө үзүүлсний дундаас гол заримыг нь нэрлэвэл Скотт Фицжеральд, Т.С.Элиот, Симон Бовар нарыг дурдаж болно. Уламжлалт бус хэр нь сонирхолтой өгүүллэгүүдээрээ Мэнсфилд англи өгүүллэгийн уламжлалд шинэ чиглэлийг авчирсан юм. Өдгөө Мэнсфилдийн өгүүллэгүүд дэлхийн дөчин хэлээр орчуулагджээ. Өгүүллэгүүдийг нь авч үзсэн судалгааны бүтээлүүдийн тоо ч улам бүр нэмэгдсээр байна.