Халиун Мягмаржавын

2008 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийг Олон улсын худалдааны менежментийн чиглэлээр онцлох дипломтой төгссөн. 2010 онд БНСУ-ын Хандонг Глобал Их Сургуульд 'Монголын ноолуурын брэндийг олон улсад байршуулах стратеги' сэдвээр бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. **Дипломын ажлууд:** 'Санхүүгийн түрээс (лизинг)-ийг Монгол улсад цогц байдлаар хэрэгжүүлэх арга зам' бакалаврын дипломын ажил, УБ., 2008 'Олон улсын зах зээлд Монголын ноолуурын брэндийг байршуулах стратеги' магистрын дипломын ажил, УБ-Похан., 2010 (англи хэлээр) **Эрдэм шинжилгээний өгүүлэл, олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл:** 1'. 'Монголын нууц товчоо' болон А.Смитийн 'Үндэстнүүдийн баялаг' номон дахь Олон улсын худалдааны нийтлэг, онцлог шинж', _'Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль'-ийн 'Оюутны бодрол' эрдэм шинжилгээний хурлын илтгэл_ , УБ., 2006 он, 0.3 х.х 2'. 'Монголын нууц товчоо' болон А.Смитийн 'Үндэстнүүдийн баялаг' номон дахь Олон улсын худалдааны нийтлэг онцлог асуудлуудыг шинжилсэн нь' _'Нүүдэл судлал'_ сэтгүүл, УБ., 2007, №14, 0.25 х.х 3'. 'Олон улсын зах зээлд Монголын ноолуурын брэндийг үр ашигтайгаар байршуулах нь' УБ., 2009, №6, _'Залуу Монголч эрдэмтдийн зуны сургууль'-ийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл_ , 0.3 х.х, (англи хэлээр) 4'. 'Дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийн зах зээлийг хэсэгчлэх (сегментчилэх) нь' _'ХИС'-ийн харьяа 'Билиг' дээд сургуулийн 'Эрдэм шинжилгээний бичиг'_ №1, УБ., 2011, 0.35 х.х 5'. 'Монголын ноос, ноолуурын бүтээгдэхүүн, тэдгээрийн брэнд-Олон улсын зах зээлд', УБ., 2011 он, 9 х.х