Төрмөнх Гонгоржавын

Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, МСНЭ- ийн гишүүн, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч. Монгол орны баруун хязгаар Ховд аймагтаа сууж, уран бүтээлээ туурвихын зэрэгцээ орон нутгийн 'Ховдын толь' сонин, www.tsahim-toli.mn, мэдээллийн хэрэгслийн эрхлэгч, редактороор ажиллаж байна. 'Шинэ эвлэл' орон нутгийн сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн даргын сонгуультай. Уулын спортын мастер. **Бүтээлүүд:** '- 'Сэтгэлийн цаг' 'яруу найргийн ном, 2006 он' '- 'Эх байгаль эртний Ховд' 'хүүрнэл нийтлэлийн ном, 2011 он' '- 'Дээр Тэнгэрийн ахуй- Дэргэд агчийн сэтгэл' 'судалгаа, хүүрнэл нийтлэлийн ном, 2013 он' '- 'Цаг хугацаа мөнхийн анд минь' 'яруу найргийн ном, 2014 он' '- 'Ойрад хязгаар- Ээдрээт цадиг' 'судалгааны болон хүүрнэл зохиолын ном, 2016 он' Дээрхээс гадна эмхэтгэлийн хоёр ном хэвлүүлж, дөрвөн зохиогчийн ном бүтээлийг хянан найруулж редакторложээ. Зохиолчдын бүтээлийн анатологи, эмхэтгэлүүдэд, мөн ОХУ, БНХАУ-ын сонин сэтгүүлүүдэд бүтээлүүд нь хэвлэгдэж байсан. Орон нутгийн болон төвийн сонин хэвлэлүүдэд хэдэн зуун үгүүлэл, нийтлэл ярилцлагуудаа нийтлүүлжээ.