Жанчивдорж Чимэг-Очирын

Ч.Жанчивдорж нь ихэвчлэн түүхэн сэдэвт уран зохиол туурвидаг. Хан уулсын бараа, Диваажинг зорьсон нүүдэл, Цөвүүн эринд цөхрөөгүй гүнж хатан, Монгол их хаад, хатад, зэрэг түүхэн роман, Хөвчийн анчин бүсгүй, Нарны дууллаас сэтгэлийн гүн рүү, Хүйлээ хааны хүрэн сахал зэрэг адал явдал, уран зөгнөлт 16 тууж орсон 4 ном, Зээбаян Ханхөхүй түүх судалгааны 2 боть, Зууны туршид тайлагдаагүй амрагийн нууц өгүүлэг эсээ, баримтат туужууд зэрэг 20 гаруй ном туурвиж нийтлүүлсэн бөгөөд 2022-2023 онд яруу найргийн түүвэр, түүхэн туужууд Хөвсгөл хязгаарын ард түмний амьдралын сэдвээр судалгааны өгүүллүүд зэрэг бүтээлийн гурван ном туурвисан.