Дэмбэрэл Хүнбишийн

1956 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. 1970-аад оны сүүлээр шүлэг найраг бичиж, 1995 оноос яруу найргийн болон дууны шүлгийн зургаан ном хэвлүүлсэн. 2005 онд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнд элссэн. Дууны 30 гаран шүлэг нь олны хүртээл болсон. 2009 онд 'Миний монгол диваажин» цомгоо гаргасан. 2009 онд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн. 2011 онд 'Аялгуу далласан алтан нутаг' уран бүтээлийн тайлан тоглолтоо аймаг, нутагтаа хийсэн. 2013 онд 'Онгод хурайлсан он жилүүд' ном болон DVD нь олны хүртээл болсон.