Сосор Дуламын

Хонь жилтэй. Ус суваг болон барилгын инженерийн мэргэжилтэй. 1977 онд Минск хотын уран барилгын техникум, 1986 онд Ленинград хотын цэргийн барилгын инженерийн дээд сургууль төгссөн. Барилгын цэрэг болон Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ажиллаж байсан. Уран бүтээлийнхээ гарааг далаад оны сүүлээр эхэлж 'Утга зохиол' сонинд 'Даалин', 'Хөх асгатын хэдэн чоно', 'Хожуу ухаарал', 'Харц' зэрэг өгүүллэгүүд нийтлүүлсэн. 1996 онд 'Аав минь ирээсэй' бяцхан өгүүллэгийн түүврээ хэвлүүлсэн. 2010 онд 'Хар харцагын Лодже Казино' Америкт цагаачлал, хүний эрх, эгэл жирийн Америкчуудын тухай онц сонирхолтой, романтизм роман, 2013 онд 'Бүргэд хаалга' авлига, хээл хахуул, хүний наймаа, гадаадын хөрөнгө оруулалтын тухай өгүүлдэг романууд нь уншигчиддаа хэдийнээ хүрсэн.