Ням-Осор Намсрайн

Чингис хааны нэрэмжит Их Засаг Олон улсын Их сургуулийн ректор, Монгол улсын гавьяат багш, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор. 1978-1979 онд Москва хотод Комсомолын дээд курс, 1980-1987 онд Комсомолын дээд сургуулийг түүхийн багш, хүмүүжлийн арга зүйч мэргэжлээр, 1998 онд Цэргийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, 1995-1998 онд Улан-Үдэ хотын Буриадын их сургуулийн аспирантурт суралцаж 'XIII зууны Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд Их Засаг хуулийн үзүүлсэн нөлөө' сэдвээр докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 2003 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн дэргэдэх Сибирийн салбарын Монгол, Төвд, Будда судлалын институтэд 'XIII-XIV зууны Их Монгол улсын түүхэн судлал' сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалсан. БНХАУ-ын Хэбэйн их сургууль, Өвөр монголын Багшийн их сургуулийн хүндэт доктор, Оросын Холбооны Буриад улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. 'Чингис хааны Их Засаг хууль', 'Кочевая цивилизация Монголов', 'Монгольское государство и государственностъ в XIII-XIV вв', 'XIII зууны монголын нийгэм, эдийн засгийн амьдралд 'Их Засаг' хуулийн гүйцэтгэсэн үүрэг', 'Мөнх тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг буюу Их Засаг хуулийн тайлбар', 'Чингис хааны алтан аялгууны нууц буюу төр эрхэмсэг opшихуй', 'Зүйр цэцэн үгийн тайлбар' зэрэг бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны 70 гаруй өгүүлэл, илтгэл бичиж гадаад, дотоодод хэвлүүлсэн.