Оюунтунгалаг Ж

ОХУ-ын Эрхүүгийн ТИС-ийн Эрх зүй, эдийн засгийн факультетыг эрх зүйч мэргэжлээр 2001 онд, МУИС-ийн ХЗС-ийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэйгээр 'MA.L' 2002 онд, Япон Улсын Нагояагийн Их Сургуулийг хуулийн магистр ' LL.M' 2007 онд, харьцуулсан эрх зүйн доктор 'LL.D' цолтойгоор 2010 онд тус тус дүүргэсэн. Тэрээр 2001-2012 онд Хууль зүйн яаманд иргэн, эдийн засгийн хууль тогтоомжийн төсөл хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж, иргэний болон бизнесийн салбарын 10 гаруй хуулийн төслийг боловсруулах ажилд оролцсон. 2012 оноос Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Иргэн, эдийн засаг, бизнесийн болон харьцуулсан эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг эрхэлж, 20 орчим сурах бичиг, ном, гарын авлага, нийтлэл, судалгааны өгүүлэл, илтгэлийг монгол болон гадаад хэл дээр хэвлүүлсэн.