Болд Шаравын

1987-1993 онд АУИС-ийг Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн. 1993-1994 онд Энэтхэг, Дармасала, Далай Ламын нэрэмжит Төвд Эмнэлэг, Зурхай Судлалын Институтын төгсөлтийн дараах сургалтыг дүүргэсэн. Ажилласан байдал: 1985-1987 онд УКТЭ-ийн Бөөрний тасагт асрагч 1993-2001 онд ЭМЯ-нд мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга 2001-2006 онд Монгол-Солонгосын Дорнын Анагаах Ухааны Төвийн захирал 2005-2006 онд АУХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга 2006-2014 онд 'Ач' АУДС-д Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал 2014 оноос Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Уламжлалт анагаах ухааны сургуулийн захирал Эрдэм судлалын ажил: 1998 онд АУИС-ийн Эрдмийн зөвлөлд: Уламжлалт анагаах ухааны судас барьж оношлох аргын шинжлэх ухааны мөн чанарыг тогтоох чиглэлээр боловсролын докторын зэрэг (Ph.D) 2005 онд ШУА-ийн Анагаах ухааны салбарт: 'Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг эх сурвалжийн судалгаагаар тодруулах нь' нэг сэдэвт зохиолоор анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг (DSc) хамгаалсан. Эрдмийн цол: 2006 онд Дэд профессор 2007 онд Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн 2009 онд Профессор 2011 онд МУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Бүтээлүүд: 1990 оноос эхлэн уламжлалт анагаах ухааны түүх, гүн ухаан, онол, оношлогоо, эмчилгээ, заслын чиглэлээр судалгааны ажил хийж, уламжлалт анагаах ухааны бодлого, хөтөлбөр, стандарт болон гадаад хэл, орчуулга, нийтэд уншсан лекц, танин мэдэхүйн чиглэлээр 500 шахам бүтээл туурвижээ. Эдгээр бүтээлүүдээс 14 ном, 112 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл нь англи, төвд, япон, солонгос, хятад, орос хэлээр, БНХАУ-ын ӨМӨЗО-д монгол бичгээр хэвлэгдсэн байна. Удирдсан ажил: 5 доктор, 30 гаруй магистрын ажил удирдаж хамгаалуулсан. Гавьяа шагнал: Ш.Болд нь 1990 онд оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд олгодог 'Алтан медаль', 1998 онд Эрүүлийг хамгаалахын хүндэт жуух бичиг, 1999 онд ЭХ-ын тэргүүний ажилтан цол, тэмдэг, 2000 онд БНХАУ-ын ӨМӨЗО-д зохиогдсон 'Монгол анагаах ухаан' олон улсын хурлаас эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд олгодог нэрт эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжирын нэрэмжит 'Мөнгөн цом', 2010 онд 'Алтан гадас' одонгоор тус тус шагнагдсан.