Маргад Мөнхбат

Зохиогч М.Маргад нь Румын улсын Бухарест хотод мэндэлсэн бөгөөд  Монгол Улсын Их Сургуулийг "Сэтгэл судлаач" мэргэжлээр төгсжээ. 2023 оныг хүртэл сургагч багш, көүч чиглэлээр ажиллаж хувь хүний хөгжлийн сургалтууд зохион байгуулж тэр дундаа өсвөр насныханд хувьчилсан зөвлөх үйлчилгээ (көүчинг) үзүүлж байсан туршлагатай. Зохиогч анхны номоо "Хатан Ухаан" нэртэйгээр 2018 онд анх хэвлэж байсан бөгөөд "Хөгшин ээж ба Залуу ээж" хэмээх энэхүү оюуны бүтээл нь түүний хоёр дахь бүтээл юм.