Баттулга Жүгдэрийн
МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Жүгдэрийн Баттулга Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн. Хуульч, эдийн засагч-мэргэжилтэй. ХАА-н ухааны магистр, 1970-аад оноос уран зохиол сонирхон оролдож энэ хугацаанд яруу найраг болон хүүрнэл зохиолын бие даасан 40 шахам ном, зохиол бичиж олны хүртээл болгосон. Ж.Баттулга сүүлийн жилүүдэд яруу найраг, өгүүллэг, эссэ, тууж, богино өгүүллэг голлон бичиж байна. Ялангуяа уянгын богино өгүүллэгүүд нь төв орон нутгийн сонин хэвлэлд нийтлэгджээ. '- 2007 онд Ховд аймагт болсон шилдэг номын уралдаанд 'Мянган Угалзатын цэцэг' номоороо тэргүүн байр '- 2009 онд МЗЭ-ийн 80 жилийн ойн хүндэт медаль '- 2010 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал '- 2012 онд болсон 'Монгол сувилагч' яруу найргийн улсын уралдаанд 'Цаснаас ургасан цэцэг' найраглалаараа тэргүүн байр '- 2013 онд Ховд аймагт уламжлал болгон зохиогддог 'Алтайн дуулал' богино өгүүллэгийн наадамд тэргүүн байр '- 2013 онд хүүрнэл зохиолын болон яруу найргийн 3 боть номоо бүтээж уншигчиддаа өргөн барьжээ.