Лувсан Сэрээтэрийн

Сэрээтэрийн Лувсан нь 1929 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт <<Сариг хайрханы говь>> гэдэг газар малчин ардын гэр бүлд төржээ. 1940-1944 онд Сайнцагаан сумын бага сургууль, 1956-1959 онд Москва хотноо хууль цаазны сургууль тус тус төгсчээ. 1956 оноос эхлэн зохиол оролдож энэ завсар “Говьд төрсөн гавьяат багш”,”Эхийн санаа үрд”, “Говийн эрэлхэг эмэгтэй” гэх зэрэг 10 гаруй найруулал өгүүллэгийг бичиж төв орон нутгийн сонин хэвлэлд нийтлүүлсний дээр 1961 онд Орос, Хятад, Вьетнам, Энэтхэг, Бирм, Швед, Афганистан, Башкир ардын үлгэрүүдийг орос хэлнээс орчуулсныг үлгэрийн түүвэр гэдэг нэртэйгээр “Говийн мэдээ” сонины газар ном болгож хэвлүүлсэн билээ.