Туяа Содномын

1958 онд Увс аймгийн Тариалан суманд төрсөн. 1980 онд МУИС-ийн ХЭЗФ-ийн 'Бараа судлал'-ын ангийг, 1991 онд ЗХУ-ын 'хуучнаар' Москва хотын Нийгэм, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач, багш мэргэжлээр тус тус төгссөн. Бөөний худалдааны нэгдлийн мэргэжилтнээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэнээс хойш Улсын их дэлгүүрийн орлогч дарга, Улаанбаатар хотын худалдаа, нийтийн хоолны компанид олон жил үр бүтээлтэй ажиллаж худалдааны салбарын хөгжилд өнөөг хүртэл өөрийн зохих хувь нэмрээ оруулж яваа худалдааны ууган ажилтаны нэг. Тэрээр Нидерланд Улсад ажиллаж, амьдардаг. Орос, Англи, Нидерланд хэлтэй.