Төмөрбат Жигжжавын

Архангай аймгийн Их тамир сумын нутагт 1942 онд төрсөн. МУБИС 'хуучнаар УБДС' төгссөн. Их, дээд сургуульд 1972 оноос эхлэн багшилж байгаа. Уран бүтээлээ тосон будаг, усан будаг, хулдаасан бар, шог зураг, номын зураг, үндэсний хээ угалз, үсгийн урлагийн чиглэлээр хийж ирсэн. График зургийн улсын уралдааны 3-р зэргийн шагналтай. Монголын уран зургийн галерей, ШУ-ны академийн үзмэрийн фонд болон АНУ, Япон, Франц, Герман зэрэг 10 гаруй улсад зарим уран бүтээл нь хадгалагдсан. ОХУ, Герман, Польш, Дани, Чехословак, Унгар улсад дэлгэгдсэн Монголын зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнд бутээлээрээ оролцож байсан. Монгол улсын зохиогчийн 5 удаагийн гэрчилгээ авсан. Сурган хүмүүжүүлэх ба уран зургийн мэргэшлээ ОХУ, Польш улсад дээшлүүлсэн. Урлаг судлалын ухааны магистр, дэд профессор, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан.