Энди Вэйр

Эндрью Тэйлор Вэйр бага наснаасаа эхлэн, одон орон, харьцангуйн физик, тойрог замын механик, сансарт хүн ниссэн түүх зэргийг сонирхдог, 12 Артур С.Кларк, Исаак Азимов нарын шинжлэх ухаанч уран зохиолуудыг унших дуртай хүүхэд байв. Шинжлэх ухаан, технологид зүрх сэтгэлээ зориулсан хүү 15 настайдаа “Үндэсний Сандиа лаборатори”-д программ хангам- жийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш ч суралцахын хажуугаар “AOL”, “Palm”, “MobileIron”, “Blizzard” тэргүүтэй нэр хүндтэй компаниудад алба хашиж, залуусын сайн мэдэх “Warcraft II” цахим тоглоомд ч хувь нэмрээ оруулсан аж. Түүний анхны ном болон хэвлэгдсэн бүтээл нь 2011 онд “Улаан нүдэн гаргийн иргэн” (The Martian) нэртэйгээр гар- сан даруйдаа олны анхаарлыг татаж, бүрэн хэмжээний уран сайхны кино болон үзэгчдэд хүрсэн юм. Улмаар тэр программ хангамжийн ажлаа орхиж, бүхий л цаг заваа зөвхөн шинжлэх ухаанч уран зохиол бичихэд зарцуулах болжээ.