Надин Гордимер

Гордимер 1923 онд Өмнөд Африкт, Йоханнесбургээс холгүй Трансвааль мужийн (өнөөгийн Гаутенг) Спрингс хэмээх уурхайн хотод жүүд дүрвэгчийн гэр бүлд төржээ. Тэрээр зөвхөн цагаан арьст охидын суралцдаг католик сургуульд элссэн ч ээж нь охиноо зүрх муутай гэж үзэн гэрээр голдуу боловсрол олгосон юм. Ийнхүү бусдаас тусгаар, ганцаармдал амьдрах болсон бяцхан охин багаасаа номд хорхойсож улмаар өөрөө зохиол бичиж эхэлжээ. Анх Гордимер ердөө арван тавтайдаа хүүхдэд зориулсан өгүүллэг бичиж эхлэн, нэг жилийн дараа насанд хүрэгчдэд зориулсан анхны өгүүллэгээ сэтгүүлд хэвлүүлсэн байна. 

Face to Face (Нүүр нүүрээ харалцан) хэмээх өгүүллэгийн анхны түүвэр нь 1949 онд хэвлэгдсэнээс дөрвөн жилийн дараа The Lying Days (Хэвтээ өдрүүд) хэмээх анхны роман нь олны хүртээл болов. 1975 онд Гордимер, The Conversionist (Хувиргагч) романаараа нэр хүндтэй Booker шагналыг хүртэж, олон улсад алдарших эхлэлээ тавив. 1991 онд тэрээр “хүмүүнлэгийн үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсны учир” Нобелийн шагналын эзэн болсон юм. Гордимер 2014 онд Йоханнесбург хотноо таалал төгсжээ. Нийт 15 роман, өгүүллэгийн 16 түүврээс гадна тоо томшгүй олон эсээ, улс төрийн мэдэгдлийн эзэн энэхүү зохиолч Өмнөд Африкаас сүүлчийн зуун жилд тодорсон хамгаас нэр нөлөөтэй бичгийн хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогдох учиртай билээ.