Мишель Уэльбэк

Зохиолч Мишель Уэльбек 1956 оны хоёрдугаар сарын 26-нд Франц улсад төржээ. Тэр бол зохиолч, кино найруулагч, яруу найрагч хүн. Аймшгийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Х.Ф.Лавкрафтын тухай намтарчилсан эсээ, яруу найраг бичиж, туршилтууд хийснийхээ дараа тэрээр Тулааны талбарын тэлэлт хэмээх анхны романаа 1994 онд хэвлүүлжээ. Уг роман гарсан даруйдаа Grand Prix National de Lettres болон анхны романд олгодог Prix de Flore хэмээх Францын утга зохиолын хоёр чухал шагналыг хүртсэн юм. 1998 онд Эгэл бөөмс (Les Particules élémentaires), 2001 онд Тавцан (Plateforme) романуудаа бичиж, 1996 онд Тэмцэлдэх урлаг (Le Sens du combat) хэмээх яруу найргийн номоо хэвлүүлэв. Тавцан номоо олон нийтийн дунд аялан сурталчилж яваад, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахад уриалсан хэмээн буруутгагдаж шүүхэд дуудагдсан Уэльбек Ирланд руу нүүж, тэнд нэг хэсэг амьдарсан байна.