Филипп Деттмер

Филипп Деттмер бол Ютюбийн “Kurzgesagt—In a Nutshell” хэмээх шинжлэх ухааны сувгийн үүсгэн байгуулагч, ахлах зохиолч юм. Арван таван настайдаа ахлах сургуулиасаа гарсны дараахан нэгэн хосгүй багштай танилцсан нь Деттмерийн дэлхий ертөнцийг ойлгож, танин мэдэх хүслийг бадрааж, урам зориг хайрлажээ. Тэрээр түүх болон мэдээллийн дизайны чиглэлээр суралцахдаа мэдээллийг зурагжуулан хүргэхэд мэргэшжээ. Деттмер нарийн төвөгтэй ухагдахууныг цогцоор нь хялбаршуулан тайлбарлах зорилготойгоор Курзгесагт хэмээх төслийг санаачилжээ. Өдгөө түүний энэхүү суваг нь 19 сая гаруй дагагч, 1 тэрбум гаруй үзэлттэй бөгөөд шинжлэх ухааны хамгийн том сувгуудын нэг юм. Суваг нь нийтэд алдаршсанаар Деттмер хүнд ойлголтыг сонирхолтой, хүртээмжтэй болгох гэсэн энэхүү ажилдаа бүтэн цагаар өөрийгөө зориулах болжээ.