Дейв Пилки

Зохиолч-зураачийн тухай

Дейв Пилки хүүхэд байхдаа ADHD буюу анхаарлын дутагдал, хэт идэвхжилийн эмгэг, унших чадваргүйн өвчин болон зан төлөвийн асуудалтай байжээ. Дейв ангидаа маш их үймүүлдэг байсан тул багш нар нь түүнийг өдөр бүр сургуулийн хонгилд суулгадаг байв. Азаар Дейв зураг зурж, түүх зохиох дуртай байлаа. Тэрээр хонгилд сууж байхдаа өөрийн гэсэн комик номуудаа бүтээдэг байв.

Коллежид суралцах үед зурах болон бичихэд нь урам хайрласан багштайгаа уулзсан. Тэрээр 1986 онд хамгийн анхны ном болох "ДЭЛХИЙН ДАЙН ЯЛАВ" бүтээлээрээ үндэсний тэмцээнд түрүүлж байжээ. Мөн 1998 онд “НОХОЙН АМЬСГАЛ” номоороо Калифорнийн “Залуу уншигчид”-н медалийг хүртэв. Үүнээс өмнө ч тэр олон зохиол туурвисан бөгөөд 1997 онд “ЦААСАН ХҮҮ” номоороо Калдекоттын шагнал авсан билээ. 

2002 онд хэвлэгдсэн “Живхтэй супер жаалын адал явдлууд” нь “Ахмад дотуур өмд”-өөс хойш гарсан хамгийн анхны бүрэн хамжээний комик ном болсон юм. Мөн тус ном нь USA Today-н бүх номны бестселлерийн 6-д бичигдсэн төдийгүй New York Times-ын бестселлер болжээ. Үүний араас “Живхтэй супер жаал 2: Живхтэй дээрэмчдийн дайралт” хэмээх ном нь USA Today-н бестселлер болсон юм. Энэхүү номнуудын уламжлалт бус, шинэлэг хэв маяг нь хүүхдүүдийн хязгааргүй бүтээлч байдлыг дэмжиж өгөх зорилготой билээ.

Түүний зохиолууд хагас намтарчилсан бөгөөд бүх нийтийн сэдэв болсон нөхөрлөл, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэлтнүүдийн хүмүүсийн ялалтын тухай өгүүлдэг.

Дав эхнэрийнхээ хамт Номхон далайн баруун хойд хэсэгт жижиг завиар аялах дуртай.