Дулмаа Алтангэрэл

Алтангэрэлийн Дулмаа 1997 онд МУИС-ийг цөмийн физикч мэргэжлээр төгсөж 1997-2002 онд Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуульд физикийн багш, 2002 оноос МУИС-д багшаар ажиллаж байна. 2016-2021 онд Бельгийн Вант Улсын Гентийн их сургуулийн докторантурт суралцаж мэдрэгч элементүүд гарган авах чиглэлээр нимгэн хальс ургуулах, тэдгээрийн бүтэц, физик, химийн зарим шинж чанарын судалгааг хийж, "Бага температурт спатеринг" аргаар олон давхраат нимгэн хальс ургуулж хэрэглэх боломж" сэдвээр Физикийн ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан.