Эрих Сегал

Эрих Сегал 1937 онд Брүүклинд мэндэлж, 1958 онд Харвардын Их сургуулийг бакалавр зэрэгтэй төгсжээ. Хожим нь тус сургуульдаа магистр, докторын зэрэг хамгаалсан аж. Анх сонгодог уран зохиолын төрлөөр эрдэм шинжилгээний бүтээл бичиж олонд танигдсан тэрбээр 1970 онд Хайрын түүх зохиолоо бичиж хэвлүүлсэн нь дэлхий даяар 21 сая хувь борлогдсон юм. Удаах долоон өөр бүтээл нь ч мөн бестселлер болсон билээ. Эрих Сегал гэр бүл хоёр хүүхдийн хамт амьдарч байгаад 2010 онд Лондон хотноо насан эцэслэжээ