Бат-очир Цэрэнгийн
Ц.Бат-Очир нь Улсын төв архивд 40 орчим жил түүхийн шарласан мянга мянган хуудас данс бичиг, төрийн төв хэвлэлүүд зэрэг эх сурвалжуудыг уйгагүй шүүж цуглуулсан материалуудаа эмхэтгэн, социализмын үед Улсын хэвлэлийн газраас 3 бүтээл, ардчилсан хувьсгалаас хойш Монголын Үндэсний Бөхийн холбооноос ивээн тэтгэж 7 бүтээл хэвлүүлжээ.
Бүтээлүүд:
1971 онд "Үндэсний бөх 50 жилд" Улсын хэвлэлийн газар
1976 онд "Үндэсний бөх 55 жилд" Улсын хэвлэлийн газар
1982 онд "Хурдан морь 60 жилд" (1921-1981он) Улсын хэвлэлийн газар
1991 онд "Үндэсний бөх 70 жилд" (1921-1990 он) Соёмбо хэвлэлийн газар
1996 онд "Эрийн гурван наадам - Тавдугаар дэвтэр" (1909-1921) Өнгөт хэвлэл ХК
2000 онд "Бадаргуулт төрийн эрийн гурван наадам" гурван боть:
Дөтгөөр дэвтэр I боть (1875-1889 он)
Дөтгөөр дэвтэр II боть (1890-1900 он)
Дөтгөөр дэвтэр III боть (1901-1908 он)
2003 онд "Түгээмэл элбэгт төр, бүрэн засагч төрийн эрийн гурван наадам – Гутгаар дэвтэр" (1851-1874 он) (хуучин монгол бичгээр)