Робин Шарма
Робин Шарма бол дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүнлэгийн үйлстэн бөгөөд манлайлал, хувь хүний хөгжлийн чиглэлээр дэлхийн шилдэг зөвлөхүүдийн нэгт тооцогддог. Түүний үйлчлүүлэгчдийн дунд алдартай тэрбумтнууд, мэргэжлийн спортын одод болон Fortune 100-д багтдаг олон компаниуд бий. Зохиогчийн “Ферраригаа худалдсан лам”, “Агуу байх гарын авлага”, “Цол хэргэмгүй удирдагч” зэрэг борлуулалтаараа тэргүүлэгч номууд нь дэлхийн 92 хэлээр хэвлэгдэн гарсан нь түүнийг өнөө цагийн хамгийн олон уншигчтай зохиогчдын нэг болгож байна.