Волтер Тевис

Зохиолч Волтер Тевис 1928 оны наймдугаар сарын 9-ний өдөр АНУ-ын Калифорниа мужид Анна Элизабет болон Уолтер Стон Тевис нарын хүү болж мэндэлжээ. Бага ахуй насандаа зүрх судасны өвчнөөр өвдсөний улмаас Стэнфордын хүүхдийн эмнэлэгт нэг жил хэвтэн эмчлүүлжээ. Уг эмнэлэгт Тевист тухайн үед энгийн хэрэглээ байсан Фенобарбитал хэмээх эмийг өдөрт гурван удаа өгдөг байсан нь нас биед хүрээд архины хамааралтай болоход нөлөөлсөн хэмээн дурдсан нь бий. Мөн бага насны энэхүү явдлаасаа сэдэвлэж “Бэрсийн гамбит”-ын Бет Хармоны дүрийг бичихэд нөлөөлсөн гэжээ.