Бидний тухай

Интерном - Төв салбар

“Интерном” номын дэлгүүр нь Монголын хамгийн том номын дэлгүүр бөгөөд 2000 онд Шинжлэх Ухаан Мэдээллийн Төвийн (хуучнаар) нэгдүгээр давхрын үүдний хэсэгт номын жижиг мухлаг нээгдсэнээр үндэс суурь нь тавигдсан юм.

Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2004 оны 10 дугаар сарын 14-нд бид Амарын гудамжинд байрлах одоогийн Төв салбарын байрандаа номын төрөлжсөн их дэлгүүр байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.


30,000+                                10                                  

НЭР ТӨРЛИЙН БАРАА                           САЛБАР (УЛААНБААТАР)    

2                                            60+

САЛБАР (ОРОН НУТАГ)                         АЖИЛТАН


Өдгөө 60 гаруй ажилтан, Улаанбаатар хотод 10, хөдөө орон нутагт 2 салбар дэлгүүр, номын онлайн худалдааны www.internom.mn вэб сайт, цахим номын amarnom аппликейшн, англи хэлээрх номын хамгийн өргөн сонголттой номын дэлгүүр болсон зэрэг амжилттайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд манай номын дэлгүүр зөвхөн нийслэлчүүдийн төдийгүй, бүх монголчуудын мэдэх, номд дуртай хэн бүхнийг цаг үргэлж даллан дуудаж байдаг номын гэгээн талбар болсныг дуулгахад бахархмаар байна.

Манай дэлгүүр 2000 оноос дотоодын төдийгүй хилийн чанд дахь улс орнуудын номын сан, их дээд сургуулиуд, монголч эрдэмтдэд монгол номыг танилцуулах, нийлүүлэх, номоор дамжуулан өөрсдийн өв соёлыг дэлхий нийтэд түгээхийн төлөө тасралтгүй ажиллаж ирлээ.

Одоогийн байдлаар манай дэлгүүр нийт 30 гаруй мянган нэрийн ном, сэтгүүл, бэлэг дурсгал, бичиг хэрэг зэргийг өргөн сонголттойгоор худалдаалахын зэрэгцээ, шинээр гарч буй номын нээлт, зохиолч, орчуулагч, уншигчдын сонирхолтой уулзалт өдөрлөгүүд байнга зохиогддог соён гэгээрлийн томоохон төв болсон байна.

Таны зочилж буй энэхүү хуудас нь хүмүүсийг номтой нөхөрлүүлэх, номыг өдөр тутмын хэрэглээ болгох, номын худалдааны үйлчилгээг дотоод болон гадаадад буй уншигчдадаа ойртуулах бидний эрхэм зорилгын биеллээ олж буй нэг хэсэг юм.