Миний сэтгэл хөдлөлийн цуврал (6 бүтээлт цуврал)

Трэйс Моронигийн "Миний сэтгэл хөдлөлүүд" цуврал нь хүүхдэд сэтгэл хөдлөлөө илүү сайн таньж ойлгон, зөвөөр удирдаж, бусдад өөрийгөө илэрхийлэхэд нь туслах зорилготой юм. Энэхүү цоо шинэ цуврал нь хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад стресс, түгшүүр, уй гашуу, өөртөө итгэлтэй байдал болоод сэтгэлийн тэнхээ, эерэг сэтгэлгээг бий болгоход туслах үнэлж баршгүй хэрэгсэл болно хэмээн найдна. “Миний сэтгэл хөдлөлүүд” цуврал бол хүүхдүүдийг аливаа бэрхшээлийг даван туулах итгэлтэй, сэтгэл хөдлөлөө өөрөө зохицуулах чадвартай болоход бэлтгэдэг. Цувралын номуудад хүүхдэд зориулсан дасгал ажил, асуулт зэргийг багтаасан төдийгүй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж бий.


Цуврал дахь бүтээлүүд