Хогвартсын номын сан (3 бүтээлт цуврал)
Харри Поттер цувралаараа олонд танигдсан алдарт зохиолч Ж. К. Роулинг буяны ажилд зориулж алдарт цувралтайгаа холбоотой гурван богино хэмжээний ном бичжээ. “Квиддичийн бүх цаг үеийн түүх” болон “Гайхамшигт амьтад ба тэдний оршдог газар” гэх хоёр номыг Комик Релийф болон Люмос байгууллагад хандив болгон бичсэн бол “Туульч Бийдлийн үлгэрүүд” номоо Люмосд хандив болгон туурвижээ. Харин “Гайхамшигт амьтад ба тэдний оршдог газар” ном нь мажизоологич Ньют Скамандерын тухай шинэ цуврал кино бүтээх сэдэл болов.
Энэ номууд нь Харри Поттер зохиолд Хогвартсын номын сангийн эрэлттэй номууд хэмээн дурдагддаг билээ. Харри Поттер зохиолын ертөнцийн нарийн төвөгтэй ид шид, түүх домог, жижиг деталиудыг энэхүү цувралаас илүү дэлгэрэнгүй олж мэдэх боломжтой.
Цуврал дахь бүтээлүүд