Нарниагийн товчоон (7 бүтээлт цуврал)

Зохиолч К.С.Люис анх Нарниагийн тухай ганцхан ном буюу Арслан, шулам, шүүгээг бичээд дуусгах бодолтой байжээ. Гэвч гарын шавь, сайн найз, урам хайрлагч, үзэг нэгт зохиолч Р.Л.Грийн Нарниагийн өтгөн ногоон ой дунд яагаад ганц ширхэг гэрлийн шон өдөр шөнөгүй асаж байдгийн учрыг асуусанд тэрээр эхний ном дээрх профессор Киркийн хүүхэд насны талаар Илбэчний зээ дүү номыг бичиж түүний асуултад хариулахаар шийдсэн гэдэг. Илбэчний зээ дүү бол Люисийн хувьд Нарниагийн товчоон дундаас хамгийн зүдэрч бичсэн ном. Нарниагийн товчоон цувралын бусад зургаан ном 1953-1948 онд бүрэн бичигдэж дууссан бол Илбэчний зээ дүү 1949 оны сүүлийн хагасаас 1954 он хүртэл сунжирсан байна. Тэр уг нь 1949 онд Арслан, шулам, шүүгээг бичиж дуусмагцаа Илбэчний зээ дүүг эхлүүлсэн ч эхний 26 нүүрийг бичээд хоёр жил завсарлажээ. Үүний дараа Ханхүү Каспиан, Даун Трэйдер хөлгийн аялал, Мөнгөн сандал, Морь ба хүү номуудыг бичиж дуусгажээ.

Тийнхүү хожим Мөнгөн сандал (анх Нарниагийн шөнө гэж нэрлэх гэж байсан) номоо бичиж дуусмагц Илбэчний зээ дүү рүүгээ эргэн оржээ. Тухайн үедээ номоо дуусгаж, номын нөхөр Грийнд уншуулсан ч үйл явдлын дарааллын хувьд алдаатай гэх шүүмж сонсоод хэвлүүлэлгүй азнасан аж. Тэр хоорондоо Люис Эцсийн тулаан номыг бичиж, 1953 оны хавар дуусгамагцаа Илбэчний зээ дүүг дахин засаж, 1954 оны эхээр бүрэн төгсгөжээ.


Цуврал дахь бүтээлүүд