Монгол үлгэр-Зурагт ном (9 бүтээлт цуврал)

Улс орон бүр өөр өөрсдийн онцлог шингэсэн үлгэр, домгийн арвин сантай. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нийгэм өөрчлөгдөж, зарим үлгэр домог нийцэхээ больдог. Өв соёл, үнэт зүйлдээ хайртай байна гэдэг хүрч хөндөлгүй хуучин хэвээр нь тахин шүтэх биш харин ч цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлж, баяжуулж байхын нэр билээ. Тиймээс үнэхээр л өв соёл, ёс уламжлалаа хадгалж үлдэхийг хичээж л байгаа бол тухайн нийгэм, хүүхэд багачууддаа тохируулан шинээр зохиомжлон найруулах шаардлага зайлшгүй тавигдаж байна.

Монгол ардын үлгэр домгийн хувьд өнөө үед нийцэхгүй, хуучирсан хэв шинжтэй байгаа нь тун эмзэглүүштэй. Хүүхэд багачууд төдийлөн сонирхохгүй байгаа нь үүнийг илтгэнэ. Иймд бид мэргэжлийн утга зохиол, аман зохиол судлаач нартай хамтран монгол ардын үлгэр, домгуудын утга санааг алдагдуулалгүйгээр, өнөө үеийн үнэт зүйл, хүүхдийн сэтгэхүйд тулгуурлан шинээр зохиомжлон бүтээлээ.


Цуврал дахь бүтээлүүд