Хайлтын ном (4 бүтээлт цуврал)

Түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатар хотын амьдрал жилийн дөрвөн улиралд хэрхэн өрнөдгийг харуулсан Хайлтын номуудтай танилцаарай. Бичвэргүй, том дэлгэмэл нүүр дүүрэн зургуудаас хүүхэд дүр тус бүрийг хуудас дамнуулан хайн олж өөрсдөө түүх зохион ярьж, шинэ нээлт, аялал хийх болно. Номд хүүхдийн сайн мэдэх нийслэл Улаанбаатар хотын байшин барилга, гудамж талбай, орчныг дүрсэлснээр таньдаг, мэддэг газраа хараад хуудас бүрээс олж харсан бүхэндээ урамшин баярлах болно. Гурваас дээш насанд хүүхэд юмсыг ажиглан, таних, нэрлэх, нуугдаж тоглох, эрж хайх сонирхол нь эрс нэмэгддэг. Энэ төрлийн номуудыг үзсэнээр хэл яриа нь хөгжиж, юмсын хоорондын уялдаа холбоог ойлгож, ажиглалт, ой тогтоолт сайжирч, бусадтай чөлөөтэй харьцах чадвартай болдог.


Цуврал дахь бүтээлүүд