Чингис хаан:Нар мандахаас жаргах хүртэл (17)

Чингис хаан:Нар мандахаас жаргах хүртэл (17)
Чингис хаан өөрийн худалдаачдыг харь оронд илгээв.Монголоос ирсэн эд агуурсыг Отрар хотынхон энэ насандаа үзээгүй тансаг чамин байсан ажээ.Эдийн шуналт, эрх ямбандаа эрдсэн Инальчук хан Монголын энэ их эрдэнэсийн санг өөрийн гарт оруулж авахыг санаархан өдрийн бодол шөнийн зүүд болж байв.Монголын худалдаачдыг цөмийг ор сураггүй хөнөөснийг Чингис хаан сонсоод өөрт нь чин үнэнчээр зүтгэж явсан лалын шашинт эрс,монголын гэмгүй сайхан үр хүүхдүүдийг арилжаа наймаанд сур гэж хамаг эд баялгийг нь ачуулан харь оронд илгээхдээ ийм юм болно гэж огтхон ч санаагүй учир өөрийн эрхгүй нүдний нь нулимс бөмбөрөн унаж, сэтгэл зүрхэнд нь хилэнгийн гал бадарч байлаа.