Ярилцдаг гэр бүл
"Ярилцдаг гэр бүл" карт тоглоомыг мэргэжлийн сэтгэл зүйчид 3 төрлийн судалгаанд суурилан бүтээлээ. Тоглоомын хөнгөн, хөгжилтэй даалгаврыг биелүүлж долоо хоног бүр тоглосноор 3-4 сарын дараа гэр бүлийн гишүүдэд зөв дадал, сайн хандлага суух бөгөөд тоглоомын даалгаврууд зөвхөн одоо болон ирээдүй цагт тулгуурлан бүтээгдэв. Уг тоглоомоор дамжуулан гэр бүлийн гишүүдийн харилцааны ур чадварыг хөгжүүлэх, гэр бүлийн дархлааг дэмжих, үүрэг хариуцлага тэгш хуваарилах, дулаан уур амьсгал бэлэглэх 4 агуулгын хүрээнд нийт 35карттайгаар хөгжүүлэлтийг хийсэн болно.