Бээжин барын гэсэр (0)
Бээжин барын Гэсэр хэмээн олны дунд алдаршсан энэхүү зохиол нь хожуу дундадүеийн монгол уран зохиолын гоц дурсгал, монголын уран зохиолын гурван оргилын нэг гэгддэг билээ. Энэ удаад уг эх судрыг гэрэл зураг, эрдэм шинжилгээний галиг, эрдэм шинжилгээний хөврүүлгийн хамт хэвлэн гаргаж байна. Эл бүтээлийг эрдэм шинжилгээний ажил хийх судлаач, хэл бичгийн ухаанаар докторантур, магистрантурт суралцагч хийгээд өргөн олон сонирхон уншиж болно.
