Цахиурын хөндийд хүрэх зам
“Цахиурын хөндийд хүрэх зам” ном нь АНУ-д боловсрол эзэмших
болон технологийн салбарт ажлын гараагаа эхлүүлэх сонирхолтой хүн
бүрд зориулсан бөгөөд АНУ-д ажиллаж буй ажил мэргэжлийн
зөвлөгчийн анхан шатны заавар зөвлөгөөг нэгтгэсэн бүтээл юм.
Америкт хүний нөөц бүрдүүлэх тогтолцоо, хүссэн ажилдаа орохын
тулд бэлдвэл зохих дөрвөн чухал зүйлийг жишээ баримттайгаар
тайлбарласан. Түүнчлэн цалингийн тогтолцоо, ажлын урилга авахын
цагт цалингаа хэрхэн тохиролцох арга зөвлөмжийг хуваалцсан байна.
Ажлаа аз жаргалтайгаар хийдэг байхад хүний төрөлх авьяас чадвар,
мэргэжил сонголт, оюутан цагийн дадлагын болон сайн дурын ажил
ямар чухал болохыг зохиогч өөрийн туршлагаар жишээ авч өгүүлжээ.
Цаашлаад Цахиурын хөндийд хүссэн ажилдаа ороод тушаал дэвших,
цалингаа нэмүүлэхийн тулд ажилтан юу хийвэл зохихыг энэ номоос
шимтэн уншаарай.