Зорь олго: Зорилго өөдөө зоригло
Жил бүр уртаас урт хүслийн жагсаалт бичдэг найз надад байдаг юм.
Эхний жил 30 хүсэл жагсаан бичсэнээс 27 хүсэл нь биелсэн байна.
Харин 3 хүсэл огт биелсэнгүй.... Дараа жил нь өнөөх 3 хүсэл нь дахиад л биелсэнгүй.... Тэрний дараа жил дахиад л...
Биелдэггүй 3 хүсэл нь олон жилийн турш дэвтэр дээр нь бичигдсэн.
Биднээс үл шалтгаалан зарим нэг хүсэл маань биелж биднийг баярлуулдаг бол, зарим хүслүүд биднийг үйлдэл хийхийг хүлээсээр...
ЗОРЬ ОЛГО номоос “ЗОРИХ зургаан З”, ОЛГОХ гурван О” хэмээх хувь хүнийг хөгжүүлэх дэс дараатай аргуудыг уншсанаар ямар ч хүслээ зорилго болгон биелүүлэх боломжтой болно. Энэхүү номд зорилго тавих үйл явцыг эхнээс нь буюу чухал дэс дараатайгаар 9 бүлэг болгон оруулжээ. Эхний гурван бүлэг зорилгоо танихад, зорилгоо тавихад таныг чиглүүлэх бол, дунд гурван бүлэгт зорилгынхоо төлөө үйлдэл хийхэд, төлөвлөхөд тусална. Харин сүүлийн гурван бүлэг дээр танд хэрэгтэй хамгийн чухал, өөртөө олгож болох зүйлсийг тусгажээ.
Зорь Олго буюу ЗОРИХ “Зургаан З”, ОЛГОХ “Гурван О”.