Тэрбумаар тоологдох мод Монголд ургуулахын учир
Монгол улсын Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор профессор, нийтлэлч Бадрахын. ЧИМИДИЙН “Тэрбумаар тоологдох мод монголд ургуулахын учир” хэмээх эсээ нийтлэлийн ном хэвлэгдэн гарлаа
Энэ номонд Монгол орны ойн тухай “Газрын сахал-ногоон ой”, цөлжилтийн тухай “Хөрс ядуурсан, үрс зүдүүрсэн”, дэлхийн дулаарлын тухай “Дэлхий дулаарсаар байна, би халуунтай явна”, мод ургамлыг тарьж арчлах тухай “Хавар боллоо та мод тарихад бэлэн үү”, “Жижиг модны том зовлон, “Ургасан л бол усалсан”, оршуулгын газрын тухай “Навчсын сэржигнээн доор нойрсох чимээгүй хот”, үерийн тухай “Газар уугаагүй гологдсон ус”, модны тухай “Хажуу газар ургадаг нь хайлаас модны жам юм”, “Зулзган цагаан хусхан минь”, “Шинэс модны шингэн үнэр сэрүү татасхийн сэнгэнэхэд”, “Өмдгүй байж өвдөг цоорхойтыг шоолох буюу улиасыг өмөөрөхүй”, том мод шилжүүлэн тарих асуудлаар “Хотын мод надаар битгий амьсгалаарай”, “Хотод тарьсан нарснууд нь үхээсэй үхээсэй гэсэн хараал” зэрэг 30-аад эсээ, асуудал дэвшүүлсэн өгүүлэл багтсан байна.
Энэхүү ном нь тэрбум мод ургуулахын ач холбогдол хийгээд байгаль экологийн асуудлаар жирийн уншигдад экологийн боловсрол олгоход чиглэгдсэнээрэ онцлог ном юм.