Өвлийн цаг агаар, чи
Өвлийн цаг агаар, чи...
Өнгөрсөн бүхнийг тавьж явуулах гэсэн чинь
Өнчин жаал шиг л мэдрэмж авах юм
Өмнөх өөрийгөө бодоод үзсэн чинь
Өмнөх чамд л дурласан бололтой...
Анхны хайр бүтдэггүй гэдэгт итгэхийг хүсдэггүй охины сүүлийн 2 жил бичсэн шүлэгнүүд. Түүнийг хайрласан 4 жил минь 40 жил шиг өнгөрчээ. Энэ хугацаанд юуг мэдэрсэн минь, түүнгүй өдрүүд ямар байсан, тэр бүү хэл түүнийг гэх хайр минь хүртэл Өвлийн цаг агаар, чи номонд шингэсэн. 2 сүнс зүгээр ч нэг бие биенээ олдоггүйд итгэж өдийг хүржээ.