Балиар өөдрөг: Амьдралын түлш
Бидний амжилтыг сэтгэх чадвар биш харин хандлага тодорхойлдог. Хандлагын талаарх тэр дундаа эерэг байхын давуу талыг Америкийн сэтгэл зүйч Кэрол С.Дуэк г.м олон судлаачид энэхүү ойлголтыг хангалттай баталсан. “Балиар өөдрөг” гэх энэ няцашгүй эерэг байдлыг сонсмогц реалист байдлыг үгүйсгэсэн мэт санагдаж болох. Гэвч аливаа зүйлд эерэгээр хандах хандлага ба реалист байдал хоёрын ялгаа нь бүтээмжид шууд утгаараа нөлөөлдөг. Эерэг хандлага буюу өсөлтөд сэтгэлгээ нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж бүтээмжийг сайжруулахад нөлөөлдөг бол, хэвшмэл сэтгэлгээ нь өөрчлөлтөөс айдаг, бэрхшээлийг давж гарахдаа сул байдаг. Тиймээс “БАЛИАР ӨӨДРӨГ” байхын тулд нөхцөл байдлыг зөв буруу гэж шүүлгүйгээр хүлээн зөвшөөрч боловсруулж таних хэрэгтэй. Эерэг сөрөг сэтгэл хөдлөлүүдийн аль нь ч байсан эцэст нь та ямар хандлагыг сонгох нь чухал. Учир нь тухайн хандлага үйлдлийн тань суурь болно.