Биелсэн мөрөөдөл
Үзэж туулсан бүхэн минь хоорондоо ямархан нэгэн сэжмээр холбоотой нь энэхүү тэмдэглэлээс харагдах буй за. Айхавтар зовлон туулж, шазуур зуусны эцэст амжилтанд хүрсэн түүхэнд байхгүй. Ухаалаг зөвлөгөө, цэцэн цэлмэг сургаалиар дутмаг эгэл жирийн ч хөгжилтэй түүх минь хүн зөв, тууштай байж чадвал байгаа байгаа газраасаа аз жаргал мэдрэхийн сацуу эрх мэдэл эд хөрөнгө муутай ч ямар ч хүнд ялгалгүй тусалж өрөөлийн болон өөрийнхөө амьдралд гэрэлд нэмж болохыг өгүүлнэ.