Эх барих судлалын хэт авиан оношилгооны гарын авлага

Эх барих судлалын хэт авиан оношилгооны гарын авлага
Монгол улсын эх барих эмэгтэйчүүдийн салбарт оношилгооны өндөр чадамжтай хэт авиан шинжилгээ, пренаталь оношилгооны шинэ аргууд нэвтэрч, хромосомын эмгэг, ургийн төрөлхийн гажиг эрт хугацаанд оношилж бие бялдар оюун ухааны хувьд эрүүл саруул хүүхэд төрөх нөхцөлийг хангаж байна. ДЭМБ нь анагаах ухааны шинэ ололт амжилт, нотолгоонд суурилсан стандарт удирдамж, зөвлөмжийг баримтлан эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоо хийхийг зөвлөж байгаа бөгөөд манай улс ч үүнийг удирдлага болгон ашиглаж энэхүү удирдамжийг практикт нэвтрүүлж байна.