Хишигтогтохын Алтангэрэл: Үндэсний нумт хөгжмийн зэвсэгт зориулсан концертууд
Хишигтогтохын Алтангэрэл: Үндэсний нумт хөгжмийн зэвсэгт зориулсан концертууд
Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн 1996 оноос одоог хүртэл бичсэн үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан концертуудаас нумт хөгжмийнх буюу Морин хуурын концерт, Их хуурын концерт, Хуучрын концертууд энэ эмхэтгэлд багтсан. Эдгээр концертууд нь Монгол Улсын Консерваторын үндэсний хөгжмийн сургалтад ашиглагддаг бөгөөд Финлянд, ОХУ, БНХАУ зэрэг орнуудад тоглогдож өндөр үнэлгээ авсан юм.
