XIII Далай лам Түвдэнжамц ба Монгол
Шашин шүтлэгийн олон зуун жилийн түүхэн уламжлалтай Монгол ба Төвд ХХ зууны эхээр Манж - Хятадаас ангижирч де факто тусгаар тогтнолоо зарласан түүхийг өгүүлнэ. XIII Далай лам Түвдэнжамц 1904-1906 онд Халх Монголд морилж Морилж Монголын ард түмний үндэсний ухамсар сэргэх үйл явцад томоохон түлхэц үзүүлжээ. 1913 оны Монгол-Төвдийн гэрээ байгуулагдсан түүхэн нөхцөл, гэрээний монгол ба түвд эх, Их гүрнүүд гэрээг хэрхэн хүлээн авсан түүхийг танилцуулна. 1921 оны Ардын хувьсгалын дараа ч Монгол ардын засгийн зүгээс Төвөдтэй дипломат харилцаа тогтоох хэд хэдэн оролдлого хийсэн онцлогтой.