Галт шувуу
Галт шувуу - Үнс нурмаасаа амилж босдог домгийн шувуу. Хүний ялагдашгүй, гандан бууршгүй чанарт бас яг ийм шинж бий. Үл цөхрөх, үл няцах. Романы маань баатар 16 настай хүү, 21 настай бүсгүй хоёрын хайр сэтгэлийн түүх. Орчин, нийгэм, хүмүүс тэднийг, тэдний зүрх сэтгэл, хүсэл мөрөөдлийг бөөгнүүлэн базаж, үнгэж байгаад, уллан дэвсэлж, хогийн сав руу чулуудаж байна. Гэвч Галт шувуу бол Галт шувуу л юм. Нийгмийн гишүүдийн нийтээр таашаадаг тогтсон үзэл хандлагад нийцээгүй бүхнийг, хэдий эрхэм дээд байсан ч үгүйсгэн золиосолдог явдал хүн төрөлхтний түүхэнд ямагт давтагдаж иржээ.