Ургамлын биотехнологи ба хөдөө аж ахуй
Хөдөө аж ахуй, газар тариалан, биологи, ботаник, молекул биологи, хими, физик, информатик зэрэг олон шинжлэх ухааны нэгдэл болох биотехнологийн талаар үндсэн ойлголт, “омик” (геномик, транскриптомик, метаболомик, протеомик...) платформын судалгааны төлөв, генийн инженерчлэлийн үүсэл хөгжил, гермплазмыг сайжруулах, хадгалах, ургамал үржүүлэх дэвшилтэт технологи, түүнд суурилсан олон ололтыг багтаасан байна. Уг монографыг дэлхийн 16 орны 81 эрдэмтэн хамтран бичсэн бөгөөд Израйлын нэрт эрдэмтэн Ари Алтман, АНУ-ын эрдэмтэн Паул М.Хасегава нар эмхэтгэн 2012 онд хэвлүүлсэн байдаг.