Монголын угсаатны зүйн судалгаа 2 боть
Угсаатны зүйч Балжингийн ОТГОНБААТАР агсны 50 насны ойн гэгээн дурсгалд зориулав. Монголын угсаатны зүйн судалгаа I ботид Монголчуудын оршуулгын зан үйл (ХХ зуун), Монгол малчдын нүүдэл, нүүдэллэх уламжлал (ХХ зууны эцсээс ХХI зууны эхэн) зэрэг нэг сэдэвт бүтээлүүд мөн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нийтлэл, дурсамж. Монголын угсаатны зүйн судалгаа II ботид хээрийн шинжилгээ, эх хэрэглэгдэхүүн болон дурсамж зураг зэргийг агуулсан болно. Энэхүү бүтээл нь сурталтанд хэрэглэгдэхээс гадна судалгааны эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна.