Солонгосын Эдийн Засгийн Хөгжил, Энтрепренер Сэтгэлгээ

Main cover


Танилцуулга

Солонгос улс дэлхийн хамгийн ядуу улсуудын эгнээнээс орчин үеийн аж үйлдвэржсэн орон болж хөгжин улмаар "Хан мөрний гайхамшиг"-ийг бүтээсэн. Энэхүү эдийн засгийн гайхамшгийг бүтээхэд 1960-1970аад оны "Засгийн газар тэргүүлэх" хөгжлийн стратеги тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцон бүтээлчээр хандаж, бие сэтгэлээ зориулж байсан энтрепренерүүд, тэдгээртэй хамтдаа зүтгэж байсан ажилчдын оролцоо байгаагүй бол "Хан мөрний гайхамшиг" огтоос бий болох боломжгүй байсан юм.