Сайн уу Хамгийн сайн хувилбар минь
"Сайн уу? Хамгийн сайн хувилбар минь" ном маань өөрөө өөртөө туслах хувийн хөгжил дэвшлийн ном байгаа.
Энэхүү номондоо би " Бяцхан авгалдай өөрийгөө үзэсгэлэнт эрвээхий болгож өөрчлөхийн оронд зүгээр л газар мөлхдөг авгалдай хэвээр үлдэхийг сонгосон бол, тэр хэзээ ч энэ хорвоог үзэсгэлэнт өнгөөрөө алмайруулан, дүүлэн нисэхийн гайхамшгийг мэдэхгүй байх байсан. Яг үүнтэй адил бид өнөөдөр өчигдрөөс илүү хүн байхын төлөө өдөр бүр хичээж, өөртөө зөв хөрөнгө оруулалтыг хийж чадвал өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээж чадна гэдэг санааг өөрийн амьдралын бодит түүх, туршлага зэрэг дээр үндэслэн уншигчдадаа хүргэхийг хичээсэн байгаа.