Тонгоруу толины тусгал
Эл номын шүлгүүдийг эхнээс нь хөөж уншихад эмх цэгц, ончит байдал, энгийн атлаа яруу өгүүлэмж, бүсгүй ертөнцийн дотуур орчин эргэх цаг хугацаа, тэрхүү цаг хугацааны үлдээсэн бүгдийг мэдрэхийн зэрэгцээ айсуй он жилүүдийн тухай бүдэг төсөөлөлд автам. Тийн төсөөлөхөд аз жаргал бус, гуниг амтагдаж буй нь түүний шүлгүүдийн ид шид буй за.