Жалайр жанжин Мухулай
Дэлхийн түүхийг Монголын түүхгүйгээр бчиж үл чадна. Монголын түүхийг цэргийн түүхгүйгээр бичиж үл чадна. Их Монгол улсын ерөнхий сайд, зүүн түмний захирагч, Чингис хааны есөн өрлөг, дөрвөн хүлэг баатрын нэгэн, хаан төрийн 88 гавьяатны гурав дах, 95 мянганы ноён, гоо ван хэмээн алдаршсан Мухулай жанжны үйл хэрэг, алдар гавьяаны тухай нэгэн сэдэвт зохиол бүрэн цогц судалгаа болно.